top of page
Writer's pictureOrgil

Чиний дүр by Ariun Dogshin with lyrics & English Translation



Багын найз, орчин цагийн Хип Хоп шүлэгч Ариун Догшин андынхаа Чиний Дүр дууны үгэнд Англи орчуулга орууллаа. Таалан соёрхоно уу.


Дахилт:

Chorus:

Эргэлдэнэ

Элдвийн эргэлзээ үргэн

Дэргэд нь

Дэмнэх хүмүүс нь мэргэн

Дэлхий дээр, дэлхийдээн

Дээд тавилан таных

Нэг дүгээр бадаг:

First verse:

Дэлгэрэх зун, налгархан намар

Намайг хүлээсэн өвөл, миний хүлээсэн хавар

Амьсгалах агаар

Хариуд нь даруйхан ахиухан хайр бүхнийг харуулан зориулан зөрүүлэн эргүүлэн өгнө

Гутрал бүхэн эдгэрнэ

Дурсамж болон бүдгэрнэ

Бүрхэг өдөр байсан ч

Маргааш цэлийн

Арилна бүүдгэр нь

Ахиад боломж дүүд ирнэ

Аз ивээл чинь үүдээр нь

Алхаад ирвэл атгаад ав

Ахиж гишгэ бүү дээр нь


Дахилт:

Chorus

Эргэлдэнэ

Элдвийн эргэлзээ үргэн

Дэргэд нь

Дэмнэх хүмүүс нь мэргэн

Дэлхий дээр, дэлхийдээн

Дээд тавилан таных


Хоёр дугаар бадаг:

Second verse:

Замд таарсан биетэйгээ тэд

Хамт барсан цаашдынхыг

Хав дарсан trauma-г эдгээн

Авч ирсэн амгаланг нь

Сэтгэлийг нь сэм сэм

Сэрээд л санасан

Сонирхож сонсоно

Солилцож амсана

Итгэлийг нь нэмсэн

Angel тэр нум сум

Ego бол намсана

Эцэс лүү ханьсана


Дүрийг нь харахын төлөө тэр

Гэрийнх нь гадаа зогсоод

Нэрийг нь сонсохын төдийд

Эрийн хийморь цог нь өөдөө

Өөрийгөө сайн таниулахад

Урын сан дахь үг нь цөөднө

Дурсамж болон дуусах биш

Дундаа уулзан дурлах

Эмэгтэй нь гэгээнээс гэгээн

Эхнээс нь beginning again

Эрэгтэйг зүүднээс нь сэрээн

Сэрэхтэй нь зэрэгцээд тэрээр

Сэтгэлд нь сэнтийлсэн

Саар бүхнийг сарниулсан


Хүндхэн ч бай хөдөлж байгаа цагт

Хүрэх газраа хөлөө тавин

Хүрдэг ёс нь жам

Одоохондоо жим байвч

Ойртох тусам том

Ойлгоод ирэхэд айлгаад байсан

Өндөр бодол нам

Дундуураа дүүргээд

Дутуу буйгаан түүхэд

Дусал бүр нь чанар нэмнэ амт шимт нь

Бүтсэн ч байсан дутсан ч байсан

Бүгд л мөрөөдөлтэй байдаг гэнэ


Дахилт:

Chorus:

Эргэлдэнэ

Элдвийн эргэлзээ үргэн

Дэргэд нь

Дэмнэх хүмүүс нь мэргэн

Дэлхий дээр, дэлхийдээн

Дээд тавилан таны


877 views2 comments

2 Comments


TAMI
TAMI
May 02

Bi orchuulgiin olj hardaguie yaana 🙈

Like

Tseegii
Tseegii
Feb 19

WOW😍 it is so good song. because the lyrics of this song have a super wonderful meaning. My favorite songs had increased by one. Thank you for the translation.



Like
bottom of page