top of page
Writer's pictureOrgil

20 Most Common French Verbs - Translated and Explained in Mongolian

Updated: Mar 13



Аливаа хэлэнд маш их хэрэглэгддэг цөөхөн хэдэн үг байдаг. Франц хэлэнд conjugaison буюу үйл үгийн хувиргал гүж зүйл байдаг учир сурахад бага зэрэг хэцүү байдаг. Гэхдээ энэ хэдэн үгийг чөлөөтэй ашиглаж сурвал Франц хэлээр чөлөөтэй ярих хаалга танд нээгдэнэ.


Тиймээс энэхүү нийтлэлийг хадгалж аваад доорхи 20 өгүүлбэрийг өдөр тутамдаа аль болох тогтмол ашиглахыг хичээгээрэй.


1. Être — Байх, Болох


Одоо цагийн хувиргалууд:

Je suis ...

Би бол ...

Би ... байна

Тu es ...

Чи бол ...

Чи ... байна

Elle / il / on est ...

Тэр (эмэгтэй / эрэгтэй / бид) бол ...

Тэр (эмэгтэй / эрэгтэй / бид) ... байна

Nous sommes ...

Бид бол ...

Бид ... байна

Vous êtes ...

Та (нар) бол ...

Та (нар) ... байна

Elles / ils sont ...

Тэд (эмэгтэйчүүд / эрэгтэйчүүд) бол ... Тэд (эмэгтэйчүүд / эрэгтэйчүүд) ... байна


Être буюу байх гэдэг үг нь Франц хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг үйл үг. Энэ үг нь дангаараа хэрэглэгдэхээс гадна ихэвчлэн "verbe auxiliaire" буюу "туслах үйл үг" болж ашиглагддаг.


Хөдөлгөөнтэй холбоотой үйл үгийг өнгөрсөн цаг дээр хувиргахын тулд энэ үгийг ашиглана.


Жишээ:

  • Je suis allé au cinéma. - Би кино театр явсан

  • Ils sont à l'école - Тэд сургууль дээр байгаа

  • Nous sommes étudiants. - Бид нар бол оюутнууд




2. Avoir — ...тай байх


Одоо цагийн хувиргалууд:

J'ai ...

Би ... тай

Надад ... байгаа

Tu as ...

Чи ... тай

Чамд ... байгаа

Elle / il / on а ...

Тэр (эмэгтэй, эрэгтэй, бид) ... тай

Түүнд / Бидэнд ... байгаа

Nous avons ...

Бид ... тай

Бидэнд ... байгаа

Vous avez ...

Та (нар) ... тай

Танд / Та нарт ... байгаа

Elles / ils ont ...

Тэд ... тай

Тэдэнд ... байгаа


Avoir нь Être шиг туслах үйл үгийн үүргийг гүйцэтгэдэг ба олон өөр функцтай учир Франц хэлэнд хамгийн их ашиглагддаг үгсийн нэг юм. Франц хэлийг сурмаар байвал энэхүү 2 үйл үгийг маш сайн ашиглаж сурах нь чухал. Дээр дурьдсан хөдөлгөөнт үйл үгээс бусад бүх үйл үгийг өнгөрсөн цаг дээр хувиргахын тулд "avoir + үйл үг" ашиглана.



Жишээ:

  • J'ai mangé quelque chose - Би юм идсэн

  • Elle a ton numéro de téléphone - Түүнд (Тэр эмэгтэйд) чиний утасны дугаар байгаа

  • Nous avons beaucoup de nourriture - Бидэнд маш их хоол бий




3. Faire — Хийх


Одоо цагийн хувиргалууд:

Je fais ...

Би ... хийдэг / хийж байна

Tu fais ...

Чи ... хийдэг / хийж байна

Elle / il fait ...

Тэр ... хийдэг / хийж байна

Nous faisons ...

Бид ... хийдэг / хийж байна

Vous faites ...

Та (нар) ... хийдэг / хийж байна

Elles / ils font ...

Тэд ... хийдэг / хийж байна


Жишээ:

  • Ils font quelque chose - Тэд ямар нэг юм хийж байна

  • Voulez-vous vraiment faire cela ? - Та нар үнэхээр энийг хийхийг байна уу?

  • Je fais quelque chose de difficile - Би хэцүү зүйл хийдэг / хийж байна




4. Pouvoir — Чадах


Одоо цагийн хувиргалууд:

Je peux ...

Би ... чадна

Tu peux ...

Чи ... чадна

Elle / il peut ...

Тэр ... чадна

Nous pouvons ...

Бид ... чадна

Vous pouvez ...

Та (нар) ... чадна

Elles / ils peuvent ...

Тэд ... чадна


Жишээ:

  • Tu peux parler espagnol - Чи Испани хэлээр ярьж чадна

  • Je veux pouvoir faire ça - Би үүнийг хийж чадахыг хүсч байна

  • On peut toujours apprendre - Бид үргэлж сурч чадна




5. Dire — Хэлэх


Одоо цагийн хувиргалууд:

Je dis ...

Би хэлж ... байна

Tu dis ...

Чи ... хэлж байна

Elle / il dit ...

Тэр ... хэлж байна

Nous disons ...

Бид ... хэлж байна

Vous dites ...

Та (нар) ... хэлж байна

Elles / ils disent ...

Тэд ... хэлж байна



Жишээ:

  • Je te dis que c’est vrai ! - Би чамд энэ үнэн гэж хэлж байна!

  • Il m'a dit hier - Тэр өчигдөр надад хэлсэн

  • Vous dites tous la même chose - Та нар бүгд адилхан зүйл хэлдэг

Want to read more?

Subscribe to octolearn.online to keep reading this exclusive post.

104 views0 comments
bottom of page