Англи Хэлний Хамгийн Өргөн Хэрэглэгддэг 20 үйл үг
- Professor Pearl
- Dec 8, 2024
- 9 min read

Аливаа хэлэнд маш их хэрэглэгддэг цөөхөн хэдэн үг байдаг. Эдгээр үгсийг сайн ашиглаж сурваас та Англиар олон мянган өгүүлбэрийг бүтээх чадвартай болно.
Тиймээс энэхүү нийтлэлийг хадгалж аваад доорхи 20 өгүүлбэрийг өдөр тутамдаа аль болох тогтмол ашиглахыг хичээгээрэй.
1. To be — Байх / Болох
Одоо цагийн хувиргалууд:
I am ... | Би бол ... / Би ... байна |
You are ... | Чи бол ... / Чи ... байна |
She/he/it is... | Тэр бол ... / Тэр ... байна |
We are ... | Бид бол ... / Бид ... байна |
They are... | Тэд бол ... / Тэд ... байна |
"To be" буюу "байх" гэдэг үг нь Англи хэлний хамгийн өргөн хэрэглэгддэг үйл үг. Энэ үг нь дангаараа хэрэглэгдэхээс гадна ихэвчлэн "auxiliary verb" буюу "туслах үйл үг" болж ашиглагддаг. Утгын хувьд Монгол хэлний Би "бол" эсвэл Би ... "байна" гэдэгтэй адилхан.
Ганц тооны гуравдагч этгээд буюу "He / she / it" дээр "is" болж хувирна. Бусад үед "би"-гээс бусад бүх төлөөний үг дээр буюу олон тооны төлөөний үг бүрт"are" болно. "You" гэдэг үг нь олон тоонд ч ашиглагдаж болдог учир энд тооцогдоно.
Өнгөрсөн цаг дээр бүх ганц тооны төлөөний үгийн араас "was" болж олон тооны төлөөний үгийн араас "were" болж хувирна.
Жишээ:
They are at school. - Тэд сургууль дээр байгаа
We are students. - Бид нар бол оюутнууд
I was there yesterday - Өчигдөр би тэнд байсан
You will be here tomorrow - Маргааш чи энд байх болно
I am your friend - Би бол чиний найз
You weren't picking up your phone - Чи утсаа авахгүй байсан
2. To have — ...тай байх
Одоо цагийн хувиргалууд:
I have ... | Би ... тай / Надад ... байгаа |
You have ... | Чи ... тай / Чамд ... байгаа |
She/he/it has ... | Тэр ... тай / Түүнд ... байгаа |
We have ... | Бид ... тай / Бидэнд ... байгаа |
They have... | Тэд ... тай / Тэдэнд ... байгаа |
"To have" нь "To be" шиг туслах үйл үгийн үүргийг гүйцэтгэдэг ба олон өөр функцтай учир Англи хэлэнд хамгийн их ашиглагддаг үгсийн нэг юм. Англи хэлийг сурмаар байвал энэхүү 2 үйл үгийг маш сайн ашиглаж сурах нь чухал.
Дангаараа үйл үг болвол "Надад / Чамд ... байгаа" гэдэг утгыг агуулна.
Туслах үйл үг болж орвол Одоо төгссөн цаг буюу "Present perfect tense" дээр "to have + үйл үг" гэж ашиглана. Энэ нь "би ...чихсэн байгаа" гэсэн утгатай.
Жишээ:
I have eaten something - Би нэг юм идчихсэн байгаа
She has your phone number - Түүнд (Тэр эмэгтэйд) чиний утасны дугаар байгаа
We have a lot of food- Бидэнд маш их хоол бий
3. To do — Хийх
Одоо цагийн хувиргалууд:
I do ... | Би ... хийдэг / хийж байна |
You do ... | Чи ... хийдэг / хийж байна |
He/She/It does ... | Тэр ... хийдэг / хийж байна |
We do ... | Бид ... хийдэг / хийж байна |
They do ... | Тэд ... хийдэг / хийж байна |
Энэ бол бас нэгэн маш чухал үйл үг. Дээрх хоёр үйл үгийн адил бас туслах үйл үгийн үүргийг давхар гүйцэтгэдэг учир Англи хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг 3 үйл үгийн нэг юм. Өгүүлбэрт дангаараа үйл үг болж орвол дээрх хүснэгтийн дагуу "хийдэг / хийж байна" гэсэн утгыг агуулна.
Өгүүлбэрт туслах үйл үг болж орвол "...дэг / ...сэн / ... байна" гэх мэт утгыг агуулна.
Бүх төрлийн энгийн асуулт буюу "...дэг үү?" болон "...сэн үү? гэж асуухад Үгийн эхэнд орно.
Жишээ:
Do you really want to do this? - Та нар үнэхээр энийг хийхийг хүсч байна уу?
They are doing something - Тэд ямар нэг юм хийж байна
Did he come last night? - Тэр эрэгтэй урьд шөнө ирсэн үү?
I was doing something difficult - Би хэцүү зүйл хийж байсан
4. Can — Чадах
Одоо цагийн хувиргалууд:
I can ... | Би ... чаддаг / ...чадна |
You can ... | Чи ... чаддаг / ...чадна |
He / She / It can | Тэр ... чаддаг / ...чадна |
We can ... | Бид ... чаддаг / ...чадна |
They can ... | Тэд ... чаддаг / ...чадна |
Ирээдүй цаг дээр "can" гэж үгийн хувиргал байхгүй учир "will be able to" болдог. He / She / It дээр "s" дагавар авдаггүй буюу төлөөний үгнээс хамаарч хувирдаггүй үг.
Өнгөрсөн цагийн "could" гэдэг хувиргал нь "чадсан" гэхээс илүү "чадах байсан" гэдэг утгыг агуулдаг. Заримдаа энэ хувиргалыг заавал өнгөрсөн цаг гэлтгүй одоо эсвэл ирээдүй цаг дээр ч ашигладаг.
"Би үүнийг хийж чадсан" гэж хэлэхийн тулд "I was able to do it" гэж хэлнэ.
"I could do it" гэвэл "Би энийг хийж чадна / чадах байсан" гэдэг утгыг илэрхийлнэ.
Жишээ:
You can speak Spanish - Чи Испани хэлээр ярьж чадна
We can always learn - Бид үргэлж сурч чадна
You could have helped me - Чи надад тусалж чадах байсан
We could still do it - Бид нар одоо ч хийж чадна / чадах байсан
5. To go — Явах
Одоо цагийн хувиргалууд:
I go ... | Би ... явж байна |
You go ... | Чи ... явж байна |
He/She/It goes ... | Тэр ... явж байна |
We go ... | Бид ... явж байна |
They go ... | Тэд ... явж байна |
Жишээ:
Are you going to the party tonight? - Чи өнөө оройны шоуруу явах уу?
Let's go - Явцгаая
I am going to learn - Би явж сурна (Би сурна)
6. To say — Хэлэх
Одоо цагийн хувиргалууд:
I say ... | Би хэлж ... байна |
You say ... | Чи хэлж ... байна |
He/She/It says ... | Тэр хэлж ... байна |
We say ... | Бид хэлж ... байна |
They say ... | Тэд хэлж ... байна |
Жишээ:
I said to you it’s true! - Би чамд энэ үнэн гэж хэлсэн!
He said it yesterday - Тэр өчигдөр энийг хэлсэн
You all say the same thing - Та нар бүгд адилхан зүйл хэлдэг
7. To see — Харах
Одоо цагийн хувиргалууд:
I see ... | Би ... харж байна |
You see ... | Чи ... харж байна |
He/She/It sees | Тэр ... харж байна |
We see ... | Бид ... харж байнад |
You see ... | Та (нар) ... харж байна |
They see .... | Тэд ... харж байна |
Жишээ:
Do you see it? - Чи үүнийг харж байна уу?
You saw me yesterday - Чи намайг өчигдөр харсан
We can see it now - Бид одоо үүнийг харж чадна
8. To know — Мэдэх
Одоо цагийн хувиргалууд:
I know ... | Би ... мэднэ |
You know ... | Чи ... мэднэ |
He/She/It knows ... | Тэр ... мэднэ |
We know ... | Бид ... мэднэ |
You know ... | Та (нар) ... мэднэ |
They know ... | Тэд ... мэднэ |
Жишээ:
Do you know when he comes? - Та түүнийг хэзээ ирэхийг мэдэх үү?
I know you come from England - Чи Англиас ирсэн гэдгийг би мэднэ
He knows it's not easy - Тэр үүнийг амархан биш гэдгийг мэднэ
9. To want — Хүсэх / ...мээр байх
Одоо цагийн хувиргалууд:
I want... | Би ... мээр байна |
You want ... | Чи ... мээр байна |
He/She/It wants ... | Тэр ... мээр байна |
We want ... | Бид ... мээр байна |
They want ... | Тэд ... мээр байна |
Жишээ:
Do you want to accompany me to the concert? - Чи надтай хамт концерт уруу явмаар байна уу?
He wants to talk - Тэр ярихыг хүсч байна
I don't want to sleep now - Би одоо унтахыг хүсэхгүй байна
10. To come — Ирэх
Одоо цагийн хувиргалууд:
I come ... | Би ... ирж байна |
You come ... | Чи ... ирж байна |
He/She/It comes ... | Тэр ... ирж байна |
We come ... | Бид ... ирж байна |
You come ... | Та (нар) ... ирж байна |
They come ... | Тэд ... ирж байна |
Хаанаас / Аль улсаас ирснээ илэрхийлэхийн тулд come гэдэг үгийг өнгөрсөн цаг дээр биш одоо цаг дээр ашиглана.
Жишээ:
I come from Mongolia - Би Монголоос ирсэн
They want to come tomorrow- Тэд маргааш ирэхийг хүсч байна
She's coming now - Тэр (эмэгтэй) одоо ирж байна
11. To have to - Шаардлагатай байх / ... ёстой байх
Одоо цагийн хувиргалууд:
I have to ... | Би ...х ёстой / Би ...х шаардлагатай |
You have to ... | Чи ...х ёстой / Чи ...х шаардлагатай |
He / She / It has to ... | Тэр ...х ёстой / Тэр ...х шаардлагатай |
We have to ... | Бид ...х ёстой / Бид ...х шаардлагатай |
You have to ... | Та (нар) ...х ёстой |
They must ... | Тэд ...х ёстой |
Доорхи To need гэдэг үгнээс энэ үг нь юугаараа ялгаатай вэ? гэвэл өгүүлэгдэхүүний араас тухайн хүн ...х ёстой гэж ашиглагдана.
Жишээ:
We must go - Бид тийшээ явах ёстой
You must sleep now- Чи одоо унтах хэрэгтэй
He must come here. - Тэр энд ирэх ёстой
I must learn this- Би үүнийг сурах шаардлагатай
12. To think — Бодох
Одоо цагийн хувиргалууд:
I think ... | Би ... боддог / бодож байна |
You think... | Чи ... боддог / бодож байна |
He/She/It thinks ... | Тэр ... боддог / бодож байна |
We think ... | Бид ... боддог / бодож байна |
You think ... | Та (нар) ... боддог / бодож байна |
They think ... | Тэд ... боддог / бодож байна |
Жишээ нь:
I think you're smart - Би чамайг ухаантай гэж боддог / бодож байна
Do you think about me? - Чи миний тухай боддог уу? / бодож байна уу?
You need to stop thinking about her - Чи түүний тухай бодохоо болих хэрэгтэй.
12. To believe — Итгэх
Одоо цагийн хувиргалууд:
I believe ... | Би ... гэж итгэдэг / бодож байна |
You believe ... | Чи ... гэж итгэдэг / бодож байна |
He/she it believes ... | Тэр ... гэж итгэдэг / бодож байна |
We believe ... | Бид ... гэж итгэдэг / бодож байна |
You believe ... | Та (нар) ... гэж итгэдэг / бодож байна |
They believe ... | Тэд ... гэж итгэдэг / бодож байна |
Англи хэлэнд итгэх гэдэг үгийг бодох гэдэх үгтэй ихэвчлэн сольж ашиглаж болдог учир энэ үгийн хэрэглээ өндөр байдаг.
Жишээ:
I believe the store is closed. - Би дэлгүүр хаагдсан гэж бодож (итгэж) байна
Do you believe English is difficult? - Та Англи хэл хэцүү гэдэгт итгэдэг үү?
We believe in you - Бид чамд итгэдэг
14. To call — Дуудах
Одоо цагийн хувиргалууд:
My name... | Би ... дууддаг |
You call .. | Чи ... дууддаг |
He/She/It calls ... | Тэр ... дууддаг |
We call ... | Бид ... дууддаг |
They call ... | Тэд ... дууддаг |
Жишээ:
My name is Orgil - Намайг оргил гэдэг / гэж дууддаг
You have to call me tomorrow - Чи надруу маргааш залгах ёстой (Утсаар ярих / залгах гэж хэлэхийн тулд дуудах гэдэг үгийг ашиглана)
We call him John - Бид түүнийг Жон гэж дууддаг
15. To understand — Ойлгох
Одоо цагийн хувиргалууд:
My understand ... | Би ... ойлгодог / ойлгож байна |
You understand .. | Чи ... ойлгодог / ойлгож байна |
He/She/It understands ... | Тэр ... ойлгодог / ойлгож байна |
We understand ... | Бид ... ойлгодог / ойлгож байна |
They understand ... | Тэд ... ойлгодог / ойлгож байна |
Жишээ:
I understand you - Би чамайг ойлгож байна
Do they understand what is happening?? - Тэд юу болж байгааг ойлгож байна уу?
We don't understand that - Бид үүнийг ойлгохгүй байна
16. To find — Олох
Одоо цагийн хувиргалууд:
I find ... | Би ... олдог / ... гэж үзэж байна |
You find ... | Чи ... олдог / ... гэж үзэж байна |
He/She/It finds ... | Тэр ... олдог / ... гэж үзэж байна |
We find ... | Бид ... олдог / ... гэж үзэж байна |
They find ... | Тэд ... олдог / ... гэж үзэж байна |
Аливаа зүйлийн талаар анхны сэтгэгдэл / үзэл бодлоо илэрхийлэхэд энэ үг их ашиглагддаг.
Жишээ нь:
I find this language very difficult. - Би энэ хэлийг маш хэцүү гэж бодож байна
Can you find my phone, please? - Чи миний утасыг олж өгч чадах уу? (Гуйя)
We can't find it - Бид түүнийг олж чадахгүй байна
17. To give — Өгөх
Одоо цагийн хувиргалууд:
I give ... | Би ... өгдөг / өгч байна |
You give ... | Чи ... өгдөг / өгч байна |
He/She/It gives ... | Тэр ... өгдөг / өгч байна |
We give ... | Бид ... өгдөг / өгч байна |
You give... | Та (нар) ... өгдөг / өгч байна |
They give ... | Тэд ... өгдөг / өгч байна |
Жишээ нь:
Give me your phone number - Надад утасны дугаараа өг
I want to give you something - Би чамд нэг юм өгмөөр байна / өгөхийг хүсч байна
They give us food - Тэд бидэнд идэх юм өгч байна
18. To speak — Ярих
Одоо цагийн хувиргалууд:
I speak ... | Би ... ярьдаг / ярьж байна |
You speak ... | Чи ... ярьдаг / ярьж байна |
He/She/It speaks ... | Тэр ... ярьдаг / ярьж байна |
We speak ... | Бид ... ярьдаг / ярьж байна |
You speak... | Та (нар) ... ярьдаг / ярьж байна |
They speak ... | Тэд ... ярьдаг / ярьж байна |
Жишээ нь:
We speak five languages. - Бид нар таван хэлээр ярьдаг
I'm speaking with my mother - Би ээжтэйгээ ярьж байна
They talk about us - Тэд нар бидний тухай ярьж байна
19. To like — Хайрлах, дурлах
Одоо цагийн хувиргалууд:
I like ... | Би ...д дуртай / хайртай |
You like ... | Чи ...д дуртай / хайртай |
He/She/It likes ... | Тэр ...д дуртай / хайртай |
We like ... | Бид ...д дуртай / хайртай |
You like ... | Та (нар) ...д дуртай / хайртай |
They like ... | Тэд ...д дуртай / хайртай |
Жишээ нь:
I like to go for a walk in the park - Би парк явж алхах дуртай
I love her so much - Би түүнд маш их хайртай
We like to play football- Бид нар хөл бөмбөг тоглох дуртай
Commentaires